Солонгост суралцах — Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр

Дэлхийн шилдэг боловсрол, дэвшилтэт технологийн эх оронд суралцах боломж

Яагаад БНСУ-д суралцах хэрэгтэй вэ?

Солонгос улс нь Азийн боловсролын төв бөгөөд чанартай сургалт, тэтгэлгийн өргөн боломж, төгсөөд ажиллах баталгаатай ирээдүйг санал болгодог. Коллеж, бакалавр, магистрын зэргэеэр олон төрлийн сонголттой. Мөн MNG Global компани нь БНСУ-ын 20 орчим их дээд сургуультай шууд гэрээтэй ажилладаг бөгөөд таныг хэлний бэлтгэл, коллеж, бакалавр, магистрын хөтөлбөрт найдвартай зуучлах болно.

D-4 Виз (Хэлний бэлтгэл)

Солонгос хэлний мэдлэггүй эсвэл анхан шатны мэдлэгтэй оюутнуудад зориулагдсан хөтөлбөр. Эхний ээлжинд хэлээ 6 сараас 2 жилийн хугацаанд сурч сайжруулсны дараа үндсэн ангидаа дэвшин суралцана.

  • TOPIK оноо шаардахгүй
  • Сөүл болон орон нутгийн сургуулиудын сонголттой
  • Хэлний бэлтгэлээ төгсөөд коллеж, бакалаврт шууд орох боломж
  • Солонгос улсад англи хэлний бэлтгэлд сууж болох
  • Англи хэлдээр бакалавраа үзэх бүрэн боломжтой

D-2 Виз (Коллеж, Бакалавр, Магистр)

Коллеж, бакалавр болон магистрын хөтөлбөрт шууд суралцах виз. Та TOPIK-ийн оноотой эсвэл оноогүйгээр (англи хэлний оноотой) шууд өргөдөл гаргаж болдог.

  • TOPIK оноотой эсвэл англи хэлний оноотой бол 30%-100% тэтгэлэг авах боломжтой
  • Мэргэжлээ өөрөө чөлөөтэй сонгоно
  • Долоо хоногт 20-40 цаг албан ёсоор ажиллах эрхтэй

Элсэлтийн хугацаа ба шаардлага

Хэлний бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрт сүүлд төгссөн сургуулиасаа хойш удаагүй буюу 18-25 насныхан, харин бакалавр болон магистрын хөтөлбөрт насны хязгаар дунджаар 30 хүртэлх насныхан өргөдөл гаргах боломжтой.

Хэлний бэлтгэл (D4): Жилд 4 удаа буюу 3-р сар, 6-р сар, 9-р сар, 12-р саруудад элсэлт авдаг.

Үндсэн анги (D2): Жилд 2 удаа буюу Хаврын улирал (3-р сар) болон Намрын улиралд (9-р сар) элсэлт эхэлдэг.

Оюутнууд TOPIK шалгалтын онооноосоо хамааран долоо хоногт:
  • TOPIK 1, 2 оноотой бол 20 цаг хүртэл
  • TOPIK 3-р түвшнээс дээш оноотой бол 30-40 цаг хүртэл
  • Сургуулийн амралтын үеэр цаг харгалзахгүйгээр хууль ёсны дагуу ажиллах эрхтэй байдаг.

Солонгос улсад суралцах хүсэлтэй юу?

Бидэнтэй холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай

Зөвлөгөө авах