Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улсад суралцах алхамаа өнөөдөр эхлүүлээрэй
Япон улс нь өндөр хөгжилтэй, аюулгүй тайван орчинг бүрдүүлээд зогсохгүй, орчин үеийн технологи болон өвөрмөц соёл хосолсон гайхамшигт орон юм. Японы боловсролын систем дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд төгссөний дараа дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болно.
Оюутны визээр суралцаж буй гадаад оюутнууд долоо хоногт 28 цаг (амралтын үеэр 40 цаг) ажиллах эрхтэй байдаг нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа өөрөө олох боломжийг бүрдүүлдэг.
Токио, Кавасаки, Хирошима, Осака болон Хёго мужуудын манай албан ёсны хамтрагч коллеж, академи болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга.