Tokutei Ginou — Японд ахисан түвшний ажлын визээр ажиллах хөтөлбөр
Японы Тусгай ур чадвартан хөтөлбөр нь 2019 оноос эхэлсэн, гадаадын мэргэжилтнүүдэд Японд ажиллах боломж олгодог ажлын визний тогтолцоо юм.
Тусгай ур чадвартан виз нь 2 ангилалтай:
5 жил хүртэл ажиллах. Япон хэлний шалгалт (N4+) + салбарын ур чадварын шалгалт өгнө. Гэр бүл дагуулж болохгүй.
Хугацааны хязгааргүй. Гэр бүлээрээ Японд амьдрах боломжтой. Байнгын оршин суух эрхэд шилжих боломжтой.
Тусгай ур чадвартан хөтөлбөр нь дараах 14 салбарт хүчинтэй:
18-с дээш нас (дээд хязгааргүй)
JLPT N4 буюу JFT-Basic шалгалт тэнцсэн
Тухайн салбарын ур чадварын шалгалт (SSW тест) тэнцсэн
技能実習 2号 дуусгасан бол шалгалтгүйгээр элсэх боломжтой
技能実習 (дадлагжигч) хөтөлбөрийн 2-р шатыг амжилттай дуусгасан хүмүүс шалгалт өгөхгүйгээр шууд Tokutei Ginou визэнд шилжих боломжтой!
Хоёр хөтөлбөрийн ялгааг харьцуулъя:
| Зүйл | 技能実習 (Дадлагжигч) | 特定技能 (Тусгай) |
|---|---|---|
| Хугацаа | 3-5 жил | 5 жил (1号) / Хязгааргүй (2号) |
| Цалин | Анхан түвшин | Илүү өндөр |
| Ажлын байр солих | Болохгүй | Ижил салбарт чөлөөтэй |
| Гэр бүл дагуулах | Болохгүй | 2号: Боломжтой |
| Цагийн ажил | Болохгүй | Болохгүй (үндсэн ажил) |
| Насны хязгаар | 19-28 нас | 18+ (дээд хязгааргүй) |